Ослын газрыг орхиж зугтжээ

img

Зам тээврийн осол гаргаад, хэргийн газрыг орхиж явжээ. Уг осол өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамж, Офицерийн аюулгүйн тойргийн хойд замд гарчээ.

 

Марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 26 настай, эмэгтэй А-г гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж, ослын газраас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ