МАХН таван жилийн ажлаа дүгнэнэ

МАХН-ын “Онц их хурал”-ын таван жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ энэ сарын 27-нд МҮЭСТО-нд болно. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцоно. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, үг хэлэх аж.
Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал "Тэмцэж хатуужсан таван жил", МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан "Оюу толгойг олноороо шийдье" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Энэ үеэр МАХН-д шинээр элсч буй гишүүдэд намын батлахыг гардуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ