Согтуу жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ

Согтуу жолооч зам тээврийн осол гаргажээ. Чингэлтэй дүүргйин 18 дугаар хороо Чингэлтэйн өргөн чөлөө, Хайлаастын замд амины "Toyota Prius" автомашины жолооч Б нь, Ө жолоочтой "Wolksvagen Toureg" автомашинтай мөргөлдөж, хоёр зорчигч гэмтжээ.
Замын цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж, шалгахад "Toyota Prius" автомашины жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу /Др.2.27/ согтолттой үедээ автомашин жолоодож явсан байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын хойд замд "Ford" автомашины жолооч С, Э жолоочтой "Hyundai Grace" автомашинтай мөргөлдөж, зорчигч Н /25 настай, эмэгтэй/ гэмтсэн осол гарчээ. "Ford" автомашины жолооч С нь /Др.1.52/ согтолттой үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь илэрчээ.
Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг 384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасна гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ