Доллар хүрэхгүй үнэлэмж

img

Монгол хүний нэг цагийн цалингийн доод хэмжээ 0.55 ам.доллар гэнэ. Монгол мөнгөөр бол 1100 төгрөг гэсэн үг. Энд жагсаасан дэлхийн 28 орны иргэдээс хамгийн бага хөдөлмөрийн үнэлгээтэй нь монголчууд болж таарч байна.

 

 

Монгол Улс яагаад иргэдийнхээ хөдөлмөрийг ингэж бага үнэлдэг, монголчууд яагаад ийм доогуур үнэлгээтэй байдгийн хариуг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хайжээ. Тэрбээр "Бидний нэг цагийн хөдөлмөр хамгийн хямд үнэлгээтэй. Хэдий болтол бид ингэж амьдрах вэ?" хэмээн асуужээ. Чухам хэнээс асууна вэ?!

 

Үнэн хэрэгтээ бол жирийн иргэн бид шийдвэр гаргах түвшний дээд байгууллагад ажиллаж байгаа эрхэм түшээд энэ асуултыг тавимаар байна. Монголчууд хэдий болтол цагийн мянган төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлэх вэ? Хэзээ бид алтан дээр суусан гуйлгачин нэрнээсээ салах вэ? Миний, Батын, Болдын нэг цагийн хөдөлмөр хэзээг хүртэл Хятадын бэлэн гоймон авч хүрэхгүй төгрөгөөр үнэлэгдэх вэ?!

 

Парламентын танхимд дөрөв бүр хэдэн арван жил сууж, эрх баригч, сөрөг хүчний аль аль нь байж үзсэн нөхөд ийм зүйлсийг хэн нэгнээс асуугаад сууж байх нь ичгэвтэр мэт. Иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэх, үнэлэх зөв шийдвэрийг хэн гаргах ёстой вэ?

 

Статистикийн мэдээгээр бол монголчуудын дундаж цалин 836 мянган төгрөг. Тэгэхээр дундажаар нэг цаг нь 4500 төгрөгийн үнэлгээтэй ажилладаг гэсэн үг. Эстони, Чили, Латви зэрэг орнуудын доод цалин бидний дундаж цалинтай тэнцдэг байх нь. Монголчуудын нэг цагийн хөдөлмөрийн хөлс нэг доллар ч хүрэхгүй байна. Жаахан хэтрүүлбэл дэлхийн хамгийн бага цалинтай ч хамгийн өндөр өртөгтэй улсаар Монголыг нэрлэж болохоор.  Авч байгаа цалин, идэж хэрэглэж байгаа зүйлсийн үнийн зөрүү тэнгэр, газар мэт байхад хангалуун амьдралын тухай яриад ч хэрэггүй биз. Урд хормойгоороо хойтохоо нөхөж, өр зээлэндээ дарлуулж суух нь өдөр тутмын амьдралын хэмнэл байх нь аргагүй юм.

 

Гадны улс орнуудад ажиллаж буй монголчууд эргэж ирэх дургүй байдгийн утга нь энэ. Гэрээний хугацаа нь дууссан ч хар бор хэмээн нэрлэгдэж, нуугдаж, зугтаж ажилладаг. Монголд ирээд ажил олдохгүй. Олдсон ажлынх нь цалин өрөвдмөөр. Ийм л учраас Монголын мэдлэг, боловсролтой, чадалтай ажиллах хүч гадны улс орны хөгжил дэвшлийн төлөө ажиллаж, зүтгэж байна.

 

Статистикийн мэдээгээр 2015 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 75.7 мянган ажилгүйчүүд байна. Цагийн 1100 төгрөгийн ч орлогогүй “лааз өшиглөгчид” гэсэн үг. Тэднийг хэн ажилтай болгох вэ?  Цагийн хөдөлмөр нь нэг ам.доллар ч хүрэхгүй байгаа ажилчин монголчуудын амьдралын хэн өөд нь татах вэ? Ажилгүй биш ажилтай, цалинтай. Залхуу монгол гэж нэрлэгдэхгүй гэсэн үг. Гэвч авдаг нь ардах амьдралд хүрэлцэхгүй байна. Яах вэ?!

 

Төрийн түшээ надаас, танаас  нэг цагийн хөдөлмөрийн хөлсөө нэг доллар ч хүрэхгүй мөнгөөр үнэлүүлж буйгийн шалтгааныг, хэзээ болтол ийм дорой байхыг минь асууж байна. Хариултыг хаанаас, хэнээс хайх уу.

 

В.Хэрлэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
10 хувь орлогын татвар 20 хувь НДШ байгаа цагт компаниуд үндсэн цалин нэмэх сонирхолгүй. Ядаж орлогын татвараас чөлөөлдөг 70 мянгаа хөдөлмөрийн хөлсний доод хязгаарт дөхүүлмээр байна
2016-01-26
zochin shde:
жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг ланд 200 машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй
2016-01-25
zochin shde:
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэ
2016-01-25
Zochin:
Soc niigmiin ueiin calingiin sestemee oorchloocgee
2016-01-25
Зочин:
Энэ байдлаараа цааш үргэлжилбэл ирээдүйд монгол хүний сарын орлого нэг доллартай тэнцэх биз.
2016-01-25
харин ч рамандаа байна:
эхний 20 улстай харьцуулах нь ямар ч утгагүй. нэг цаг ажиллаад 1 доллар авах нь байтугай нэг хоногт 1 хүрэхгүй доллараар амьдардаг үгээгүй ядуучууд дэлхийгээр дүүрэн байна. өмнөх улсуудаа харсан ч яахаа алдсан улсууд биш л байна. байхгүйдээ гутарч биш, байгаадаа сэтгэл ханаж амьдрах хэрэгтэй. ажиллаад бай, маьдрал сайхан болно. болж ч байгаа.
2016-01-25
zochin:
ereesee ene tsalingiin zereetei bgan olon humuusiig nutagtaa ajillahgui bolgoj bgaa neg shaltgaan negee talaasaa humuus suraltsaj bas medlegee deeshluuleh ni tuliin zev sh dee mongold humuusiin setgehuin yalgaa ni arilaagui bgan bas neg shaltgaan boldog
2016-01-25
зочин:
Ишшш ....... хэдий болтол бүх юмыг төр засаг тогтоож өгнө, болгож өгнө, хийж өгнө гэсэн сэтгэлгээтэйгээ зууралдах юм бээ???? Зээлийн хүү, юмны үнэ, хөдөлмөрийн хөлс, цалин зэрэг зүйл чинь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг шүү дээ... Хэрэв та маш сайн ажилтан, чадварлаг мэргэжилтэн бол таныг ажилд авахын тулд булаацалдаад л авна. Таны цалин хангамж өндөр байх нь ойлгомжтой. Нөгөө талаар цалин хөлсийг ингэж хиймлээр тогтоогоод өсгөөд байвал энэ нь аж ахуйн нэгж компаниуддаа хүнд дарамт болж өсөж өргөжин илүү их хүн ажилд авах боломжийг нь хаадаг. 10 хүнд 100 мянга, 100 мянгын цалин өгөөд явж байтал цалингийн доод хэмжээг өсгөөд 150 болгочихбол тэр компани 10 хүнийхээ 3-4 г нь халж 7 хүнтэй үлдэхээс өөр аргагүй болно. Ингээд л энэ нь ажилгүйдлийг ихэсгэж байгаа юм.
2016-01-25
Зочин:
энгийн номхон хүлцэнгүй ард түмэн гэж байдаг бол биднийг хэлнэ хамгийн үнэтэй бензин мах гурил хаана байна энд байна хамгийн хямд гуйранчингийн хөлсөөр ажилладаг хүн хаа байна энд харин дэлхийн хамгийн том алтны орд хаа байна энд гэхдээ монголчуудад хүртээлгүй сайханбилэг баярцогт рио тинто гурвын асуудал болжээ босцгооё боол мэт амьдарлаасаа салъя монголчуудаа алалцах бие ганц алдах дөнгө ч үгүй нүцгэн монголчуудаа
2016-01-25