ЕБС-иудад физикийн лаборатори олгоно

img

08.30 цагт: Унгар Улсын Батлан хамгаалахын сайд Истван Смичско Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцана. 


09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд үргэлжилнэ. 


09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд үргэлжилнэ. 


10.00 цагт: НМХГ, Анагаахын шинжлэх ухааны нүүр, ам судлалын сургууль, Монголын шүдний мэргэжлийн холбоотой хамтран, шүдний эмнэлэгийн цацрагтай ажиллагчдад зориулан "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, эмнэлзүйн практикт хэрэглэгдэх рентген оношилгооны тухай" сэдэвт сургалт зөвлөгөөн ЭМШУИС-ийн 202 тоот танхимд зохион байгуулна. 


10.00 цагт: Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын их танхимд "Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийн тайланг тавьж, хаалтын арга хэмжээг зохион байгуулна. 


10:00 цагт: Хоёрдугаар сургуулийн байранд БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-иудад физикийн орчин үеийн сургалтын лаборатори олгоно.


11.00 цагт: БСШУЯ-наас зохион байгуулж буй монгол дууг гадаадад сурталчах, дуугаар Монголын соёлыг танилцуулах зорилготой "Монгол дуу дэлхийд" уралдааны талаарх хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны байранд болно. 


14.00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. 


14.00 цагт: "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх" төслийн танилцуулга Монгол -Японы төвд болно. 


14.00 цагт: Монгол улсад 2015-2018 онд хэрэгжих UN-REDD үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ Шангрила зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д болно. 


14.00 цагт: Япон монголын төвд БСШУЯ-аас дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор АХБ-тай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ