Тайваньд 85 хүн амиа алджээ

Тайваньд 1929 оноос хойш тохиогоогүй хүйтэн өвөл болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр “Цочир хүйтний улмаас 85 хүн амиа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ. Тайваньд нэгдүгээр сард дунджаар цельсийн 16 хэм байдаг бөгөөд энэ амралтын өдөр 4 хэм болсон байна.
Онцгой байдлын яамнаас “Иргэд хувийн бэлтгэл зэргээ хангаагүй байсан учир ихээхэн хохирол амслаа. Амиа алдагсдын ихэнх нь Тайбэй хотын иргэд. Тус хотын 58 иргэн хүйтний улмаас амиа алдацгаасан. Харин Шинэ Тайбэй хотноо 29 хүн амиа алдсан” гэж мэдээлжээ.
Амиа алдагсдын тоог нэмэхгүйн тулд хотын удирдлагууд орон гэргүй иргэдийг түр хорогдох байранд байршуулж, иргэдийг дулаан хувцаслахыг уриалжээ. Мөн Шинэ Тайбэй хотын уулаар есөн см-ийн цасан бүрхүүл үүссэн байна. АНУ-ын Цаг уурын хүрээлэн “Тайванийн хүйтэн өнөөдөр хүртэл үргэлжилж, маргаашнаас цельсийн 17-20 хүртэл хална” гэжээ.
Тайваниас гадна цочир хүйтний улмаас Хонконгийн удирдлагууд цэцэрлэг болон бага сургуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Өмнөд Солонгосын аялал жуучлалын гол бүс гэгддэг Чежү арал жуулчдын хүлээн авахаа зогсоожээ. Зүүн Өмнөд Азид сүүлийн 40 жил тохиогоогүй хүйтэн өвөл болсныг цаг уурчид тогтоосон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ