ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний экс эхнэр Людмила Путина хуримаа хийсэн талаар “www.independent.co.uk” мэдээллээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Хатагтай Людмила өөрөөсөө 16 насаар дүү, харилцааны менежер Артур Очеретный гэгчтэй хуримласан. 37 настай Артур Оросын “Development of Interpersonal Communications” төвд ажилладаг” гэсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүд “Людмила Путина овгоосоо татгалзаж, шинэ нөхөр Очеретный овгийг авсан” гэв. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаа “Людмила Очеретный” гэж бичсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ.
Хуримын ёслол хаана, хэзээ болсон нь тодорхойгүй байгаа юм. Путин 2014 онд сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Эхнэрээ хүнтэй гэрлүүлсний дараа өөрөө гэрлэх болно” хэмээн хэлж байжээ. Оросын интернэт хэрэглэгчид өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгчөө хурдан гэрлэхийг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |