Барьцаанаас гарах гарц

img

МАН  Засгийн газрыг огцруулах асуудлыг мандатаар барьцаалаагүй гэж мэлзэж байгаа ч угтаа нийслэлийн сонгуулийн мандатын тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн байр суурин дээрээ бат зогсч байгаа. Ер нь Э.Бат-Үүл хотын захирагчаар томилогдохоос өмнө МАН-ын дарга М.Энхболдын ахалсан хотын фракц намдаа хамгийн хүчтэй нь байдаг байлаа. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн бололтой. Нийслэлийн сонгуулийн мандатын тоог нэмэгдүүлвэл  шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж, зах хязгаар нутаг эзгүйднэ гэж сөрөг хүчин ихэд чухалчилж байна лээ.

 

Олон улсын  жишгээс харахад мандатыг хүн амын тооноос хамаарч хуваарилдаг юм билээ. Өргөн уудам нутагтай манай улсын хувьд нутаг дэвсгэрээ орхигдуулахгүй байхаар давхар хуульчилсан. Тиймээс аль ч аймаг төрд төлөөлөлтэй. “Хэрвээ өнөөдөр парламентад МАН олонхи байсан бол бас л 1.4 сая хүн амтай нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөх  л байсан. Цаг хугацаа нь АН-ын үед тохироо бүрдэж, асуудлыг ярьж байгаа” гэж үзэх хүмүүс байгаа юм.

 

Ийнхүү Засгийн газар цаашлаад эрх баригчид сөрөг хүчиндээ барьцаалагдлаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг 100 хувь дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдээлсэн. Уг асуудлыг ирэх пүрэв гаригт хэлэлцэнэ. Тиймээс эрх баригчдад  дотроо эв эеэ эрхэмлэх эсвээс сөрөг хүчинтэйгээ зөвшилцлийн ширээнд суух хоёр гарц байна. Сөрөг хүчин намын жагсаалтаар сонгогдсон 28 гишүүнийг нийслэлээс төлөөлүүлдэг болох нь зөв, тэд ихэвчлэн нийслэлд анхаарлаа хандуулдаг гэсэн хувилбарыг дэвшүүлээд байгаа.

 

Жагсаалтаар сонгогдсон 28 бол ард түмний төлөөлөл биш. Учир нь тэднийг сонгогчид сонгоогүй. Тиймээс хөдөөд ч, хотод ч төлөөлсөн тойроггүй. Хэдхэн жилийн өмнө дээ, намаасаа сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй нэг туршлагатай улстөрч “Манай тойргийнхон манай намыг дэмждэг. Би бол намын төлөөлөл. Сонгогчид маань намайг нам явж байна гэж хардаг” гээд л ярихад нь мэл гайхаж билээ. Харин өнөөдөр жинхэнэ намын төлөөлөл жагсаалтаар парламентад сонгогдох эрхийг хуульчилсан. Хатуухан хэлэхэд, жагсаалтаар сонгогдсон эрхмүүдийг улс төрийн хүчнээр нь “намын төлөөлөл явж байна” гэж харахаас “манай тойргоос сонгогдсон гишүүн” гэж хэн ч хэлэхгүй. Тиймээс намын жагсаалтаар сонгогдсон эрхмүүдийг нийслэлийн сонгуулийн тойргийн мандат нялзаах хэрэггүй биз.

 

Хэдийгээр АН-ын бүлэг Засгийн газраа огцруулахгүй гэж  мэдэгдэж байгаа ч цаг нь ирэхэд байр сууринаасаа хэлбийх, бултах гишүүд эрх баригч хүчинд байдгийг Н.Алтанхуягийг огцруулсан саяхны жишээ нотолно. Өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцоогүй бултаж, намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас нь нэгэн зэрэг буулгаж, сул гишүүн болгоход хүчин зүтгэсэн намын нөхдөө бодохоор одоо ч Н.Алтанхуягийн зүрх рүү ёгхийтэл хатгадаг биз. Нөгөөтэйгүүр АН-ын ҮЗХ-ны хурлыг зарлахад гишүүдийнх нь ирц бүрдээгүй. Энэ нь нийгэмд эрх баригчид дотроо хагаралтай, уур амьсгал ширүүн байна гэдгийг үйлдлээрээ илэрхийлсэн.

 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Шударга ёс” эвслийнхэнд хий найдахаас Засгийн газарт хамтраагүй ч байр сууринаасаа буцдаггүй ИЗНН-ын С.Оюун, С.Дэмбэрэл хоёрыг эсрэг кноп дарахгүй гэсэн итгэл тээхэд хангалттай.  Сөрөг хүчин МАН-ынхан хуралдааны ирц бүрдэнгүүт зэрэг ирээд жирийтэл суучихдаг дүрэм журамтай.

 

Ер нь тэгээд сөрөг хүчний барьцаанаас гарах гарц нь эрх баригчид эвтэй, ирц бүрэн байх. АН-ынхан 1996 оны үеийг давтлаа гэж ажиглагчид шүүмжилдэг. Тэртээ 20 жилийн өмнө түүхийг сөхөхөө больё, хоёрхон оны өмнөх үйлдлээ давтахгүй нь эрх баригчид хүчний улстөрчид намаа авраад гарах түүхэн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг.  

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-н мангарууд Монголын Засаг төрөөр тоглож ханаагүй байна уу?Монголын төрийн эсрэг,ард түмнийхээ эсрэг байдаг коммунист угшилтай ийм нам Монголд хэрэггүй гэдгийг дахин баталж байна.
2016-01-27
Зочин:
МАН-н мангарууд Монголын Засаг төрөөр тоглож ханаагүй байна уу?Монголын төрийн эсрэг,ард түмнийхээ эсрэг байдаг коммунист угшилтай ийм нам Монголд хэрэггүй гэдгийг дахин баталж байна.
2016-01-27
Иргэн:
Хайран !!! Эх орончидын нам МАН. Нямдоржын хэлсэнээр Шар шуламын хормойд нуугдаж,оймсд хавчуулагдаж засаг самраад ард тумэнээ аврах юм гэнэ.
2016-01-27
Зочин:
ЗАСАГ ТӨРӨӨР ТОГЛОДОГ ЭНЭ АРЧААГҮЙ НӨХДИЙГ АХИН ТӨРИЙН ЭРХЭНД БҮҮ ОЙРТУУЛ. МАН-Н ЭСРЭГ БОСОЦГООЁ!!! ТЭД МОНГОЛЧУУДААР ТОГЛОЖ БАЙНА
2016-01-26
Зочин:
МАН-г тараа.дандаа чөдөр болноо.АН-гэж бас1тэнэгүүд.амбицлаад өөрсдийгөө татаж унагаана.энэ 2 нам бие биедээ дайсагнах гээд монгол орныг минь сөхрүүлж гүйцэхнээ.чадахгүй юм бол эх орноо гэсэн ухаантай,чадалтай хүмүүсийг гаргах боломж олгоочээ.
2016-01-26
Saikhanbileg zail daa:
Saikhanbilegiin derged Altankhuyag bol mundag khun. Altankhuyagiigaa ogtsruulj baisan yum chini ene muu showchin Saikhanbilegiig zailuulahad haramsah yum yu ch alga. Harin neg udriin umnu ch bolov zailuulah heregtei. Bayartsogt gej hor nairuulj uls ornii gazar nutag bayalagiig gadniikhand zarj gadniin gar hul bolj bayajsan gariig bas zailuulj zohih yaliig ni uguh heregtei. Iim zamaar l bayajsan, uur yaj mungu oloh yum,yavch zuv zamaar genet ingej bayajih yum
2016-01-26
АН-ын гишуун:
Засаг тогтвортой байна гэдэг чинь Орныхоо хунийг шууд сонгоод асуудлаа шийдэж болно доо гэж Еронхийлогч сануулсаныг ойлгохгуй байна уу АН-ынхан маань одоо хуучинтайгаа сонгуульд орж болохгуй боллоо
2016-01-26
Зочин:
Чи яг л АН-г сонгосон байж харагдаач. Дахиж гэчжээ
2016-01-26
Зочин:
Үндсэн хуулиндаа иргэдээ ялгаварлахгүй гэж заачхаад яахаараа хөдөөний 1 иргэн хотын 10 хүнтэй дүйцэж байгаа юм вэ.Сонгууль өгөх гээл хот явж байдаг хөдөөнийхөн ч гэж юу байхав. МАН зүгээр больж үз.Одоо та нарын Монголын төлөө хийж чадах ганц зүйл бол өөрсдөө ухамсраараа ТАРАХ!!!
2016-01-26
Зочин:
Ямар заваан юм бэ?
2016-01-26
Зочин:
bat erooe
2016-01-26
Аймагт:
Аймаг УИХ гишүүн олон байлаа гээд илүү хөгжсөн зүйл нэгээхэн ч үгүй, Төв Архангай Увс Ховд Завхан Хэнтий гээд илүү зүйл юу ч байхгүй, сэтгэлтэй ганц гишүүн байхад Баянхонгор шиг хоёр гурван жишиг сум хөгжүүлсэн, аймгийн төвөө эрс өөр болгосон ажлын байр нэмэгдсэн байдал хаа байна. УБтаа хүчээ нэм тэгвэл ядаж утаа багасана. МАН ялагдах нүхээ л ухаж байг
2016-01-26
Аймагт:
Аймаг УИХ гишүүн олон байлаа гээд илүү хөгжсөн зүйл нэгээхэн ч үгүй, Төв Архангай Увс Ховд Завхан Хэнтий гээд илүү зүйл юу ч байхгүй, сэтгэлтэй ганц гишүүн байхад Баянхонгор шиг хоёр гурван жишиг сум хөгжүүлсэн, аймгийн төвөө эрс өөр болгосон ажлын байр нэмэгдсэн байдал хаа байна. УБтаа хүчээ нэм тэгвэл ядаж утаа багасана. МАН ялагдах нүхээ л ухаж байг
2016-01-26
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-26
asuudal ardchilsan namd uurt ni baigaa:
asuudal AN namd uurt ni baigaashdee 3-4 khuvaagdsan bulegleliin tolgoilogchid yurunkhii said bolokh sonirkholtoi bolovch saikhanbalagaa khen neg ni shuud ogtsruulj chadakhgui tiim lbaigaashdee. Odoo 4-5 udur bolokh balagiig ogtsruulakh khurald AN -n gishuudiin zarim ni orj irekhgui uchraas saikhanbalag ogtsrokh ni todorkhoi. Kharin khen daraagiin yurunkhii said bolokh ve gedeg l bna?
2016-01-26
zochin:
uyangiin dotojnii xuuxeldeenuud ingej ch dooshoo orox gej
2016-01-26
зочин:
АН энэ улсыг бүүр дампуурууллаа, яана аа, амьдрал улам муудаад байдаг, АН-ынхан гахай адил таргалцгаагаад байдаг, ийм л намыг дахин хэзээ ч сонгож болохгүй юм байгаа юм даа
2016-01-26
Зочин:
Чи яг л АН-г сонгосон байж харагдаач. Дахиж гэчжээ
Зочин:
Огцоруулах хэрэгтэй . Ардчилсан нам эх орноо зараад дууслаа
2016-01-26
дорж:
засгийн газраа унагаж болохгүй Сонгууль хүртэл засаг тогтвортой байх нь нийтийн эрх ашигт нийцнэ. Засгаар оролдох нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн үүднээс хийгдэж буй маш хорон явдал
2016-01-26