Нэг тоотоос хоёр удаа хулгай хийжээ

Нэг тоотоос хоёр удаа хулгай хийсэн этгээдийг илрүүлжээ. Сонгинохайран дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тахилтын .... тоотод энэ сарын 25-ны 08:00-20:00 цагийн хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод суух Э-ийн гэрийн хаалганы цоож эвдэрсэн, нүүрний тос 12 ширхэг, 8 кг чихэр зэрэг зүйлсийг Төв аймгийн Зуун мод суманд суух 40 настай, эрэгтэй С нь бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Сэжигтэн С нь тус тоотод оршин суух суух Н-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж, 32 угалзтай монгол гутал, савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ