Паркетан шалан дээрх толбыг арилгах арга

Америкийн “www.wikihow.com” сайт паркетан шалыг арчлах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Паркетан шалан дээр тогтсон хар зураас болон бусад толбыг арилгахад тун бэрх. Эхлээд саванд халуун бүлээн ус хийгээд нэг халбага угаалгын нунтаг хий.
Алхам №2
Ус сайн шингээдэг алчуурыг угаалгын нунтагтай шингэн дээрээ хийгээд, 1-2 минут байлгах хэрэгтэй.
Алхам №3
Дараа нь дээрх алчуураар толботой хэсгээ арч.
Алхам №4
Нойтон алчуураар арчсаныхаа дараа хуурай алчуураар арч.
Алхам №5
Хуурай алчуураар арчсаныхаа дараа бага зэргийн шампунийг толботой хэсэг дээрээ түрхээд үрэх шаардлагатай.
Алхам №6
Шампуниа цэвэрхэн алчуураар арчсаныхаа дараа бага зэргийн ус хийсэн угаалгын нунтагийг толбо дээрээ түрхээр гараараа үр.
Алхам №7
Чийгтэй цэвэрхэн алчуураар дараа нь арч.
Алхам №8
Эдгээр алхамыг дэс дараалалттай хийснээр паркетан шал дахь толбо арилах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ