Баярын идээ, шүүсээ хулгайд алдахаас сэрэмжил

Монгол түмний уламжлалт цагаан сарын дөхөж байна. Энэ үед баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг.
Өчигдөр Сонгинохайран дүүргийн “Чулуутын ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгажээ. Гэтэл тус тоотод суух М-ын сууцны амбаараас цагаан сардаа зориулж бэлдсэн хонины ууц махыг хулгайлсан байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд суух Б /эрэгтэй, 31 настай/ нь согтуурсан үедээ үйлдсэн болохыг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ