Тайландад “МЕРС” бүртгэгджээ

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “МЕРС” вирус дахин дэгдсэн талаар “www.thenational.ae” мэдээллээ. Тайландын нийслэл Бангкок хотноо жуучлалаар ирсэн иргэнээс шинжилгээ авахад уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Тайландын Эрүүл мэндийн сайд Пиуаскол Саколсатаядом “Өвчтөн Бангкокт ирсэн даруйдаа таксигаар зочид буудал руугаа хүргүүлсэн болохыг тогтоосон. Шинжээчид таксины жолооч болон өвчтөнтэй харилцсан буудлын ажилчдаас шинжилгээ авсан” хэмээн мэдэгдсэн байна.
Уг тохиолдлоос долоо хоногийн өмнө 71 настай эрээс “МЕРС” илэрсэн юм. Тэрбээр өндөр халуурч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Өвчтөнг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ. Бангкокоос холгүй байрлах “МЕРС”-ийн төвд халдвартай байх магадлалтай 252 хүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн гэв.
Өнгөрсөн онд “МЕРС”-ийн халдвар Өмнөд Солонгос, Тайланд, Малайз зэрэг улсад бүртгэгдсэн юм. Энэхүү вирусын халдвараар 10 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ