Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төрийн ордны их танхимд

 

09.00 цагт "Хамтын хүч-Нутгийн хөгжил" үндэсний чуулган  болно. Бүх баг, сум, аймаг, нийслэлээс 700 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 99080298

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд

09.00 цагт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  ажиллана. Утас: 86885060

 

Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд

09.30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Тус хурлаар өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага, Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орныг хэмжих ба тооцоолох, нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага, гал түймрээс хамгаалах, барилгын гадна талын суурин шат, дээврийн хязгаарлагчид тавигдах техникийн шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99650498

 

Хангарди ордны 14 давхарт

10.00 цагт НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "School police" төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа  болно. Утас: 88781218 325044

 

11.00 цагт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана. Утас: 99107986

 

Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.

 

Нээлттэй нийгэм форумын байранд

11.30 цагт "Авлигын индекс 2015"-ыг дэлхий даяар зэрэг зарлана. Энэхүү арга хэмжээг болон 2014 онд Монгол улс хэддүгээр байранд орсон талаар мэдээллийг тухайн цагт  ирж авах боломжтой. Утас: 99999031

 

12.00 цагт УБТЗ-ын Зам Засварын Машин Станцийн залуучууд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод, нүүрсний туслалцаа үзүүлнэ. Утас: 95112203

 

Монгол ньюс мэдээллийн төвд

12.00 цагт УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос  хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэдийгээр нийслэлийн хүн амд цөөнгүй тооны гишүүн шаардлагатай гэж үзэж байгаач хараа хяналт төрийн үйлчилгээнээс алс байдаг аймаг, сумдад нэрмээс болно гэсэн тооцоо судалгааг гаргасан байна. Утас: 96012831

 

МҮЭСТО-д

15.00 цагт МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ   болно. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ