Ажлын хэсгүүд хуралдана

img

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно. Үүнд:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

Өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд хуралдахаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ