Фараоны сахлыг хугалжээ

Эртний Египетийн эзэн хаан Тутанхамуны шарилын алтадсан багны сахлыг хугалсан хэргээр төв музейн найман ажилтныг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус музейн ажилчид өнгөрсөн 2014 оны долоодугаар сард санамсаргүй байдлаар хааны сахлыг хугалжээ. Ажилчид уг үйлдлээ удирдлагууддаа мэдэгдэхгүйн тулд алтадсан багны сахлыг цавуугаар наасан байна. Өнгөрөгч долоо хоногт хааны бухныг хөдөлгөх үед бүх үнэн ил болжээ.
Тэд сахлыг цавуугаар нааж байхдаа багийг гэмтээсэн байна. Нэг ажилтан “Сахлыг наах үед цавуу баг дээр туссан. Бид цавууг арилгахын тулд төмөр метал зэргээр үрсэний дараа зураас үүссэн” гэж ярьсан байна.
Уг хэрэгтэй холбогдуулан Египетийн дээд шүүх музейн ажилчдыг буруутгаж “Египетийн “эртний түүхийн гэрч болсон агуу Тутанхамуны шарилын алтадсан багны сахлыг хугалснаар том нүгэл үйлдлээ” хэмээн мэдэгджээ.
Төв музейн удирдлагууд багийг гэмтээсэн гэгдээд буй ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, торгууль ноогдуулсан гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ