Цасанд саатжээ

img

Цасанд саатсан иргэдийг татан гаргаж, хөлдөж осгох аюулаас хамгаалжээ.

 

Ховд аймгийн Ховд сумын “Баянбулаг” багийн Хөх сэрхийн нурууны Ширдэг гэдэг газар Аксент маркийн автомашинтай зорчиж байсан иргэд цасанд саатсан тухай дуудлага өнгөрөгч шөнө 02:12 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид ажиллаж, цасанд саатсан автомашиныг татан гаргаж, жолооч Г /38 настай, эрэгтэй/ болон бусад зорчигчид тусламж үзүүлсэн байна.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ