МУГТ Ц.Мөнхзаяа буяны үйлс бүтээжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Вангайн болон Эрхэм тойны аймгийн дугануудын гадна талын гэрэлтүүлэг чимэглэлүүдийг хийхэд хандив өргөн өглөгийн эзэн болж буяны үйлсийг бүтээжээ.
Уг дугануудыг гэрэл чимэглэлтэй болгосон нь бурхан шүтээнд гэрэл өргөсөнтэй адил буян болох аж.
Дашрамд дуулгахад тэрбээр ирэх сарын 6-7-ны өрдүүдэд Франц улсад болох "Парисын Их дуулга-2016" тэмцээнд хүч үзэх билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ