Хатан хааны уудаг цайг гэртээ бэлдэцгээе

Америкийн “www.wikihow.com” сайт Британийн угсаатнуудыг уудаг англи цайг хэрхэн гэрийн нөхцөлд бэлдэх аргаас нийтэлжээ.
Алхам №1
Браитийн хатан хааны гэр бүлийн өглөө болон өдрийн хоолондоо уудаг цайг бэлдэхийн тулд танд Британи улсад үйлдвэрлэсэн цай хэрэгтэй. Жишээлбэл “Tetley” гэх мэт Британи цай. Үнэ хямд эдгээр цайг хаанаас ч худалдан авч болно.
Алхам №2
Цайны амт устай шууд холбоотой. Тиймээс та усаа буцалгаж, урдчилсан байдлаар бэлд.
Алхам №3
250 граммтай аяганд нэг ширхэг “Tetley” дүрдэг цай хийнэ үү.
Алхам №4
Дараа нь аяга болон дүрдэг цай дээрээ 200 грамм ус хий.
Алхам №5
3-5 минутын турш дүрдэг цайгаа аяганаасаа авах хэрэггүй. Цай сайтар хандрах хэрэгтэй.
Алхам №6
Дараа нь хандаа ав.
Алхам №7
Өтгөрсөн цай дээрээ 50 грамм буцалгасан сүү хийгээд сайтар хутгаарай.
Алхам №8
Гурван минутын дараа цайгаа уу. Энэ бол Британийн угсаатнуудын уудаг цайтай 80 хувь төстэй болсон.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ