Шведэд дэлбэрэлт болжээ

Швед улсын нийслэл Стокгольм хотын “Mood” худалдааны төвийн урд өчигдөр 20.15 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.breakingnews.com” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас худалдааны төвийн барилгын хаалга болон ойролцоо байсан автомашины цонхны шил хагарсан талаар албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Цагдаагийнхан дэлбэрэлт болон бүс нутагт хөл хорио тогтоож, хяналтын камер зэргийг шалгаж эхэлжээ.
Ерөнхий сайд Стефан Лофен төв радиод ярилцлага өгөх үеэрээ “Стокгольм хотноо болсон дэлбэрэлт санамсаргүй эсвэл террорист халдлага эсэхийг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийнхан шалгаж байгаа. Удахгүй дэлбэрэлтийн шалгаан тодорхой болно” гэсэн байна.
Нэгэн гэрч “AFP” агентлаг “Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газраас холгүй байрлах нэгэн туннелийн ойролцоо байршуулсан хар өнгийн автомашинийг шалгасан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ