Дан Коловын нэрэмжит тэмцээнд эрэгтэй багийнхан хүч үзнэ

Болгар улсын нийслэл Софи хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын тэмцээн чөлөөт бөхийн гурван төрлөөр болно.
53 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд манай эрэгтэй баг өрсөлдөнө. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
57 кг
Дамдинбазарын Цогтбаатар / "Алдар” спорт хороо/
61 кг
Түмэнбилэгийн Түвшинтулга / "Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
65 кг
Батболдын Номин / "Гацуурт-Олимп” клуб, МҮДС-ийн тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт/
74 кг
Пүрэвжавын Өнөрбат / "Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин/
Доржваанчигийн Гомбодорж /“Арслан” клуб/
86 кг
Оргодолын Үйтүмэн / "Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/ нар хүч үзэх нь ээ. Багийн дасгалжуулагчаар Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар оролцож байгаа бол олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр явжээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ