Людмилагийн гэрлэлтийн талаар ярихаас татгалзжээ

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний экс эхнэр Людмила Путинаг саяхан өөрөөсөө 21 насаар дүү залуутай гэрлэсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Уг мэдээллийг албаны хүмүүс баталсан ч олон нийт эргэлзсээр байна. Тэгвэл  өчигдрөөс эхлэн Людмила залуухан нөхөртэйгээ гар гараасаа хөтлөлцөн яваа зургууд интернэтээр байршиж, уг мэдээлэл баттай болжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковтой уулзах үеэрээ “Людмила Путина гэрлэсэн юм уу?” хэмээн асуусан байна. Энэхүү асуултыг сонссон Песков “Тэд салсныг та бүхэн мэднэ. Тиймээс хэн нэгний хувийн амьдралын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлмээргүй байна” гэж хариулсан тухай   “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Песковоос мөн сэтгүүлчид “Ерөнхийлөгч дахин гэрлэх бодол байгаа юу?” хэмээн асуухад тэрбээр “Би Ерөнхийлөгчийн хувийн амьдралаа ярьдаггүй дүрмийг зөрчихийг хүсэхгүй байна” гэсэн байна.

 

Путин өмнө нь эхнэрээ хадамд гаргасны дараа өөрөө гэрлэх болно хэмээн хэлж байсан юм.

 

Людмила “Development of Interpersonal Communications”  төвийн харилцааны менежер Артур Очеретный гэгчтэй гэрлэжээ.  Тэргүүн хатагтай асан Людмила Путина овгоосоо татгалзаж шинэ нөхөр Очеретный овгийг авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Putin jinken mujik. Erchuud salsnii daraa bol ehneree gerlesnii daraa l gerleh heregtei. Zuv
2016-01-27