Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцлээ. Уг өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасан. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгуулийн жилийн 4дүгээр сарын 1-нээс, сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс 3 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгажээ. Гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
Уншиж байна |