Ерөнхий сайдыг огцруулах саналыг Г.Уянга нарын 19 гишүүн гарын үсэг зурж өргөн бариад байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай завсарлага авсан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо 7 хоногийн, УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэдэг дэгтэй. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх 7 хоногийн хугацаа мөн өнөөдрөөр дуусгавар болж байгаа.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдах хуваарь гараагүй, тодорхойгүй байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх бололтой.
Н.Энх
Уншиж байна |