Малчдад барих “бэлэг”
2016-01-28

Малчны зээлийн хүүг 3 дахин бууруулахаар болсон тухай таатай мэдээг шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг дуулгалаа. Дөрвөн есийн тасхийм хүйтэн өдөр хэдий ч энэ сайхан мэдээллийг цэнхэр дэлгэц, радио хүлээн авагчаараа сонссон малчдын сэтгэлд нар гарч, төрийн сүлдэндээ залбирч сууна.

 

 

Өмнөх жилүүдээс  эрс тэс хүйтэн  өвөл болж, махны үнэ огцом буурсан зэрэг цаг уурийн хийгээд эдийн засгийн хүндрэлийг нуруундаа үүрч яваа малчин олонд малчны зээлийн хүүг  бууруулах  асуудал Сайн малчин цол хүртсэнээс  илүүтэй баяртайгаар хүлээж авсан байна лээ. Өрх бүлийн нуруун дээрх эдийн засгийн хүндрэлийг нь нимгэлнэ гэдэг сайшаахаас аргагүй сайхан зүйл.

 

Засгийн газар малчны зээл дээр тодорхой ахиц дэвшил гаргах гарц хайсан байна. 240 орчим тэрбум төгрөгийн малчны зээл ХААН, Төрийн гэсэн хоёр үндсэн банкнаас гарчээ. Энэ банкнуудаас гарч байгаа зээлийн нь сарын 2.5 хувийн хүүтэй. Мэдээж энэ бол маш өндөр хүү. Малчид эргээд үйлдвэрлэл, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд нэлээн хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Малчдын дээрх зээлийг Засгийн газар хэрэглээний биш үйлдвэрлэлийн зээл гэж үзэж байгаа юм билээ. Монголбанк бусад холбогдох байгууллагатай ажилласны үр дүнд жилийн 30, сарын 2.5 хувийн хүүтэй энэ зээлийг бууруулахаар болжээ. Дээр нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас орон нутаг, малчдад чиглэсэн хэд хэдэн бодлого шийдвэр гаргасан байна лээ.

 

Өвөлжилт хүндэрч, зудтай, зудархуу байгаа аймаг, сумдын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс Засгийн газраас малчдад улсын нөөцөөс 6565 тонн өвс үнэгүй олгож, хүн эмнэлгийн болон сумын албан хэрэгцээнд зориулан 28 автомашин хуваарилсан байна. Малчдад шаардлагатай хүн хүч, өвс тэжээл болон бусад дэмжлэг туслалцааг Засгийн газар, аймгийн удирдлагуудтайгаа хамтран цаг алдалгүй хүргэх, зохион байгуулах ажилд иргэдийн оролцоог ханган  төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгоод байгаа юм. Ингэснээр мал аж ахуйг үйлдвэрлэлийн шинэ хэлбэр рүү оруулж, эдийн засгийн солонгуурлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлосон, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.

 

Малчны зээлийн жилийн хүү 30 хувь байгааг бууруулж, 10 хувь болгох асуудлыг судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм билээ. Энэ ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

 

Малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг  шийдвэрлэхэд нөлөөлсөн сөрөг хүчин МАН-ын зүтгэлийг ч орхигдуулж болохгүй. Нэгэнтээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед малчдын болоод тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг тэд тавьж байсан.

 

Ийнхүү бичин жилийн Цагаан сарын өмнө Засгийн газар малчин түмэндээ малчны зээлийн хүүг 3 дахин бууруулж, бэлэг барих нь. Өөрсдийн зүтгэл, зориг хатаар хатуу өвлийг өнөтэй даван туулж, зээлийн хүүгээ бууруулж, эдийн засгийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэн, хотондоо нялх төлийн дуу цангинуулан бичин жилийн хаврын тэргүүн сарыг бэлгэ ерөөлтэйгээр сайхан угтах нь ээ, малчид.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёооё болиоч ээ наад солиорол чинь дэндлээ. Зээлийн хүүг ерөнхий сайд шийдвэрээрээ бууруулдаггүй юмаа. Яая даа байз. Энэ новшнуудыг. Та нар өөрсдөө эдийн засгийн амийг хорлож байна шүү. Ипотщкийн зээл, зээлийн хүүг бууруулах наад шийдвэрүүд чинь ядруу эдийн засгийг нэгмөсөн боож унагалаа ш дээ. Новш гэж надад тулах цэг өгөөсэй би Монголыг зөв хүчний гольдрол руу эргүүлмээр байна.
2016-01-29
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-28
Зочин:
Хар PR хийх нууц төлөвлөгөө дэлгэгдлээ httphacker123.blog.banjig.netpost.php?post_id=136151
2016-01-28
Зочин:
Хар PR хийх нууц төлөвлөгөө дэлгэгдлээ httphacker123.blog.banjig.netpost.php?post_id=136151
2016-01-28
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-28