Пакистанд Youtube ашиглахыг зөвшөөрчээ

Пакистаны удирдлагууд энэ сарын 19-нд иргэдээ “www.youtube.com” сайтыг ашиглахыг зөвшөөрсөн билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн тус улсын их сургууль болон интернэттэй албан байгууллага, хувь хүн тус сайтыг ашиглаж, дуртай дуу болон киногоо үзэх боломжтой болсон талаар “www.wsj.com” мэдээллээ. Гэхдээ уг сайтыг пакистанчууд бусад орны иргэд шиг 24 цаг ашиглах боломжгүй юм. Пакистанчууд 8.00-19.00 цагийн хооронд “www.youtube.com” сайтыг ашиглана.
Засгийн газар насанд хүрэгчдийн кино, шашны хэт туйлшрагчдын мэдэгдэл, террорист халдлагатай холбоотой мэдээ, мэдээлэл зэргийг блоклож, иргэдээ үзэхийг хатуу хориглосон байна.
2012 оны дөрөвдүгээр сард террорист бүлэглэл болон шашны хэт туйлшрагчид исламын шашинтай хүмүүсийг халдлагад уриалж, Засгийн газрынхаа эсрэг нэгдэхийг уриалсан хэд хэдэн кино, баримтат киног уг сайтад нийтэлжээ. Уг киног иргэдэд үзүүлэхгүйн тулд удирдлагууд “www.youtube.com” сайтыг блоклосон юм.
Пакистанаас гадна Балба, Шри Ланк улсын иргэд тус сайтыг ашиглах боломжтой болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ