Нэгдсэн эмнэлэг гуравдугаар сард ашиглалт орно

img

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ  цогцолбор барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгуудын нөхцөл байдал,  барилгын ажлын явцтай танилцсан.

 

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажлын гүйцэтгэл бүрэн дуусч, ирэх гуравдугаар сард ашиглалтад ороход бэлэн болжээ. Засгийн Газрын 2014 оны 135 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны н/236 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын ерөнхий газрын Техник сургалт, судалгааны газрын барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын балансад шилжүүлж байжээ.

 

Тус шилжүүлсэн барилгыг авч, 120 ортой хоёрдугаар шатлалын эмнэлгийн зориулалт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн байр болгон засварласан байна. Уг эмнэлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад ял эдэлж буй ялтнууд эрүүл мэндийн үзлэг оношлогоонд бүрэн хамрагдаж, хэвтэн эмчлүүлэх юм.


Гурав хэсэг ажиллаж байсан архив нэгдэв

 

Харин Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга өнгөрөгч оны 12 дугаар сард ашиглалтад ороод байгаа билээ. Анх  2007 онд тендерт шалгарч 2010 онд хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барилгын ажил эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй байсан юм. Хууль зүйн сайд өнгөрөгч оны есдүгээр сард холбогдох хүмүүст хугацаатай үүрэг өгснөөр богино хугацаанд гүйцэтгэн ашиглалтанд өгчээ.

Ингэснээр гурван байранд хуваагдан үйл ажиллагаа  явуулж байсан үндэсний архивын сан хөмрөгийн баримтыг нэгтгэн, олон улсын архивын жишигт нийцсэн орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ барилгад төвлөрүүлэн хадгалах, архивын баримтын бүрдүүлэлтийг цаашид 50 жил нэмэгдүүлэн хийх боломжтой болсон байна. 

 

Мөн шинэ цогцолбор барилга нь 250 хүний суудалтай хурлын танхим, 77 хүний суудалтай кино танхим, 32 хүний суудалтай иргэдийг хүлээн авах өрөө, 77 хүний суудалтай компьютерын сургалтын дадлагын танхим, 80 хүний суудалтай сургалтын танхим, 66 хүний суудалтай уншлагын танхим, үзэсгэлэнгийн танхимтай олон нийтэд хүртээмжтэй, хөнгөн шуурхай үйлчлэх боломж бүрджээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

novshnuud:
huuhduud hevteh gazarghui shalan deer hevtej bagtahgui.emneleg hureltsehgui bhad hereg hiisen novshnuudaa deeguurt tavij bdg yasan hogiin hulgaichuud ve.yostoi durgui hurchle.hogiin uls oron boljde.udur bur uur stress.novsh gej.
2016-01-29