Дүрвэгсдийг нутаг буцаана

img

Шведийн Засгийн газар орогнол олгохоос татгалзсан 80 мянган дүрвэгчийг нутаг буцаахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын хил орчимд болон түр орогнох байруудад амьдарч буй дүрвэгсдийг ирэх сарын 1-нээс эхлэн онгоцоор нутаг буцаахаар болжээ.

 

Өнгөрсөн онд 163 мянган дүрвэгсэд Шведээс орогнол хүссэн юм. Засгийн газар 81 мянган дүрвэгсдэд орогнол олгожээ. Мөн энэ амралтын өдрөөс эхлэн тус улс дүрвэгсдийг хүлээн авч буй хил орчмынхоо хяналтыг нэмэгдүүлсэн байна.

 

Ерөнхий сайд Стефан Лофен дүрвэгсдийг буцааж буй шалтгаанаа аюулгүй байдалтай холбоотой гэжээ. Учир нь хоёр хоногийн өмнө Мальдальн хотноо байрлах дүрвэгсдийг хүлээн авах төвд амьдарч байсан Сомалиа улсаас ирсэн дүрвэгч залуу, Шведийн иргэнийг хутгалж, хөнөөсөн билээ. Мөн өчигдөр нийслэл Стокгольм хотноо байрлах нэгэн кафены өмнө хүчтэй дэлбэрэлт болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ