Өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэлээ

img

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан "...Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Тус шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар "...Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж олон нийтэд мэдээлсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

 

Үүний дагуу өмгөөлөгч Ц.Баасандоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хариуцлага хүлээлгэлээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ELBEGDORJIN BOGS DOLOOGCHID SHDEE SHUUGCH NAR AMIDARLIN BODIT YNENEES HARAAGADJ BNA TARGJIGAR TARBAGAA
2016-01-29
Зочин:
umguulugch unen l helsen baina sh dee
2016-01-29
Зочин:
монголд хүн бүр тэгш эрхтэй гэсэн хууль худлаа юмаа,, шүүгч нар бол хэмжээгүй эрх хаан юм бишүү, хэн ч түүнийг ялалж чадахгүй , шүүх шүүгчээ хамгаалчихна
2016-01-28
Зочин:
ямар сонин тогтолцоо вэ ? хүний амьдарлыг сүйрүүлж нотлож чадахгүй байгаа хэрэгийг хүчээр бараг тулгаад ялалчихаад өмгөөлөгчийг нь бас хариуцлага хүлээлэгчихдэг . ёстой бухимдалтай байна.
2016-01-28
Зочин:
шүүгч хүн буруу шийдвэр гаргуул хэн ч түүнийг хариуцлага хүлээлгэхгүй юм байншдээ ямар балай төр вэ
2016-01-28
Зочин:
шүүгч нь өөрөө шүүхдээ гомдол гаргаад шүүгчийн зөв байна гээд өмгөөлөгчийг хариуцлага хүлээлэгдэг ямар дампуурсан газар вэ . ядаж хэрэгийг шудрага шүүчээд ингэсэн бол бас яахав
2016-01-28
Зочин:
зардаа өгөөч бүдүүлэг гэдэг нь
2016-01-28
хуульч:
Өмгөөлөгчөө яллаад манай шүүх бүрэн утгаараа эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа юм шиг..Өмгөөлөгч хүнд хардах эрх гэж байхгүй зөвхөн улс төр ч нарт байдаг эрх юм байхдаа.Хууль ёс,шударга ёсны баталгаа болсон шүүхийн шийдвэр олон түмний шүүхд итгэх итгэлийг алдсан шийдэл болох дээ.
2016-01-28
Ядарсан:
Ядарсан шүүх болдоо чааваас үг хэлсэн өмгөөлөгчтэй шүүхдээд өөрсдөө шийдвэр гаргаад л энэ нөгөө сохирхолын зөрчил биш гэж үү, арчаагаа алдаж бна даа мөнгөний хүүдийнүүд
2016-01-28
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-28
Зочин:
зардаа өгөөч бүдүүлэг гэдэг нь