МАН-ыг Г.Уянгын ард нуугдсанд харамсаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм. Тэрбээр:
-Улс төрийн ууган нам маань Г.Уянгын ард ороод нуугдсанд харамсаж байна. Сүүлдээ Ц.Нямдорж гишүүн асуудлыг эвсэл эхэлсэн биз дээ гэж буруутгаж байна. Бид 3 тэрбум ам.долларын алдагдсан боломжийг хөдөлгөсөн, 4 тэрбум ам.доллар нэмж оруулж ирсэн, цаашлаад 6 тэрбум ам.доллар орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Би Оюутолгойн шийдвэрийг чээжний пангаар гаргаагүй. Оюутолгойн ямар нэг байдлаар хиншүү үнэртэх асуудал биш. Хэн нэг хүний хормой хотноос зүүгдэх асуудал биш. Хэрвээ АН-ын улс төрийн дэмжлэг байгаагүй бол Засгийн газар шийдвэр гаргахад хүндрэлтэй байлаа. Мөн байр сууриа илэрхийлсэн “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүддээ баярлалаа. Уг нь МАН нураагч биш бүтээгч хүчин байгаасай гэж харамсаж илэрхийлж байна. Улс төрийн ууган хүчний хувьд МАН улстөрийн хариуцлагаа ухамсарлаасай гэж хүсч байна. Та бүхэн 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг байгуулахад байлцаагүй. Харин огцруулахад чуулганы танхимд бүгдээрээ байсан. Би өнгөрсөн 25 жилийн хугацаанд МАН-ыг Засгийн газраа байгуулахад дэмжиж ирсэн. Тиймээс сонгуулийн жилд Засаг огцруулна гэдэг тоглолт өнөөдрийн үйл явцаас дуусаасай гэж бодож байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ