Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Энэ жил БСШУ-ны сайдын тушаалаар зөвлөх зэрэг авсан нийслэл орон нутгийн 50 багш сэтгүүлчидтэй уулзана. Утас: 99058414
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
09.00 цагт “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцох юм. Утас: 98980404, 91912312
Эрүүл мэнд, спортын яаманд
10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд ажилллана. Утас: 99991633, 86885060
Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хурлын танхимд
10.00 цагт "Байгууллагуудын хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэг болно. Утас 91887887
Төрийн ордонд
10.00 цагт "Хэрэглэгчийн жил"-тэй холбогдуулан зохион байгуулах "Нэгэн дээвэр дор" үндэсний арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно.
МЗХ-ны Залуус танхимд
11.00 цагт: Утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн болно. Утас: 88020633
Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд
11.00 цагт Нийслэлийн МАН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Нийслэлийн Төр захиргааны IV байрны 605 тоотод
11.00 цагт 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд хамтран ажиллах гэрээ байгууах арга хэмжээ болно. Утас: 96982244
"Blue sky" цамхагийн "Topaz" танхимд
11.30 цагт "Bros Records Mongolia" хөгжмийн компаний "Ертөнц" цувралын хоёр дахь цомог болох "Байгаль" цомгийн нээлт болно.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 5 давхрын хурлын танхимд
14.30 цагт "Хөдөлмөрийн зах зээл, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ" болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ