Халуун усанд түлэгдсэн хүү нас баржээ

Халуун усанд түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан 1 ой, 8 сартай хүү шархаа даалгүй нас баржээ. Талийгаач Дундговь аймгийн Өлзийт суманд байх гэртээ халуун усанд түлэгдэж, ГССҮТ-ийн "Түлэнхийн тасаг"-т хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлж байжээ.
Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Эцэг, эх, тухайн цаг үед хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй үйлдлээс гэрээ тойроод тоглож, наадан, дэрвэж, гүйж явсан балчир жаалууд халуун ус, халуун хоол, цай руу унаж, данхтай халуун цай татаж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
Хүүхдийг аюул, зовлонд унагахгүйн тулд халуун тогоо, халуун хоол, цай гээд түүний ойртож болохгүй бүхнийг холдуулахаас илүү хүүхдээ уяж сурган, элдэв аюул ослоос хамгаалахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ