НӨАТ-ын сугалааны хоёр дахь тохирол ням гарагт болно

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.
Харин иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын дагуу 2016 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон 158,580,000 төгрөгийн сантай, 1057864 ширхэг баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорсон билээ. Өөрөөр хэлбэл, Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болж нийт 1044 азтан тодорсон.Харин 100 сая төгрөгийн эзэн тодроогүй юм. Тэгвэл дараагийн тохирлыг энэ ням гарагт явуулах юм байна. Уг тохиролд нэгдүгээр сарын 10-20-ны хооронд авсан бараа бүтээгдэхүүний бар кодтой сугалаа оролцох юм байна.
Тэгвэл энэ удаагийн буюу хоёр дахь сугалааны тохирол ирэх ням гарагт болно.
Энэ сарын 4-ний байдлаар улс даяар 4000 цэгт төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программ, төхөөрөмжийг суурилуулсан байв. Харин өнөөдөр энэ тоо 23 313-т хүрчээ.Тэгэхээр сугалааны тохиролд өмнөхөөс илүү олон хүн оролцох нь тодорхой байна.
Сугалаа явуулах журмын дагуу сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна
- ebarimt.mn цахим хуудсанд өөрийн овог, нэр,регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлсэн байх;
- Борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх:
- Худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримт буюу сугалааны тасалбар авсан байх:
- Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд худалдан авалт хийгдсэн өдрөөс хойш 15 (арван тав) хоногийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай болно.
Сугалааны тасалбар дараах шаардлагыг хангасан байна.
- Нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээллийг агуулсан байх буюу сугалааны дугаартай байх
- Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан байх
- Нэгдсэн системээс олгосон шифрлэсэн нууцлалын QRкодтой байх
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ