Төрийн дууллын үгийг өөрчилж магадгүй

img

Канадын Либерал намын гишүүн Мориль Беланже хүйсийн тэгш эрхийн төлөө төрийн дууллынхаа зарим үгийг өөрчлөх хуулийн төслийг парламентад өргөсөн барьсан талаар “www.nur.kz” мэдээллээ.

 

Тэрбээр сэтгүүлчдэд “Энэ улсыг байгуулахад гар бие оролцсон эмэгтэйчүүдийг мартах учиргүй” гэж хэлжээ.

 

 

Канадын төрийн дуулалд “Эх орондоо хайртай бүх хөвгүүд” гэх мөрт бий. Хуулийг санаачлагч Беланже энэхүү мөртийг “Эх орондоо хайртай бүх иргэд” хэмээн өөрчлөх зорилготой байгаа юм.

 

Уг асуудлтай холбогдуулан Канадын төв агентлаг их сургуулийн оюутнуудын дунд “Төрийн дууллын үгийг өөрчлөх” асуудлаар нээлттэй санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад 4000 оюутан оролцсон бөгөөд 57.8 хувь “Үг солих хэрэггүй. Шаардлаггүй” гэсэн бол 24 хувь нь “Боломжийн санал байна” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ