Тэгш тоогоор төгссөн бол маргааш зорчино

Монгол түмний уламжлат сар шинийн баяр дөхөж байна. Энэ үед замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.
Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орноор ялгаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Тэгэхээр маргааш буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 2 дугаар сарын 6-ны бямба гарагт улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Харин 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 7-ны ням гарагт улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ. Уг хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчлэх юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ