Цас их орсноос зэрлэг ан амьтад уулнаас буужээ

img

Нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрсэн байна.

Гэтэл өвөлжилт онцгой хүндэрсэн Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгууд өвс, тэжээлээ малчдад хүргэх, отор, нүүдэл хийж байгаа малчдаа эргэх, зам давааг нээх, эмнэлгийн болон төрийн үйлчилгээ,  эм, биобэлдмэл хүргэх зэрэг ажлууд хөрөнгө мөнгөгүйгээс хүндрэл үүсч байгааг мэдээллээ.

 

Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар цас их орсноос аргал, янгир зэрэг зэрлэг ан амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орсон тохиолдлууд гарсан. Аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх зэргээр зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Өвөлжилтийн байдал улам хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад нэн шаардлагатай байгаа автомашиныг  олгох, улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох,  2015 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад нэмж олгох саналыг Удсын онцгой комиссын хурлын үеэр тавьжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хөөрхий дөө ан амьтад минь
2016-01-29
зочин:
Хүнд үед малаа л бодохоос зэрлэг амьтнаа бодож хайрлах хүн тийм олон биш дээ. Говийн талийгаач Сүмбээ хүү шиг хүн их ховор энд сэтгэль зориг, ажилсаг чанар хамт байж хих ажил Шагнал, хөлс, нэр хүнд боддог хүний ажил огт бишээ
2016-01-29
Ардынхүүхэд.:
Мундаг зөв ажилладаг Засгийн газар байна.Одоохон өвс онгоцоор ачаад аваачаад хаях байлгүй дээ.Энэ ЗГ бүхнийг чадаад хийгээд байгаа мундаг гэсэн биз дээ. Малчид зовох хэрэггүй.
2016-01-29
Зочин:
ган зуд болж байгаа энэ хүнд цаг үед зэрлэг амьтадад нөгөө талийгч байгаль хамгаалагч залуу л хэрэгтэй байсан юм.
2016-01-29