18 удаагийн үйлдэлтэй, хулгайчдыг саатуулжээ

img

Олон удаагийн үйлдэлтэй, хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ.

 

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна.


Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.

 


Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hulgai hiihdee cairchihsan hulgaichuudiin nuuriig n yund n nuugaad baidag ym nuur caraigiin tumend haruulaach ard olon tanij medej avag,,,,,
2016-01-29
12:
amisgaanuudiig uragshaa haruulj bgaad tsarai torhiin niited haruulaad zurgiig n tavij bval hulgaich nariig dahiad yavj bval tanindaa
2016-01-29