Зохих зөвшөөрөлгүйгээр ууц, өвчүү чанаж байсныг зогсоожээ

Сар шинийн баяр дөхөж буй энэ үед иргэд ууц, өвчүү чанах үйлчилгээ эрхэлдэг.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01/10 тоот удирдамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зохих зөвшөөрөлгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд ууц, өвчүү, мах чанах үйлчилгээ эрхлэж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг тус дүүргийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтэс, өмч, газрын харилцааны албатай хамтран түр зогсоож, албадан буулгах арга хэмжээ авч ажилласан байна.
Иргэдийг зохих зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ууц, өвчүү, мах чанах үйлчилгээ эрхлэхгүй байхыг иргэдэд анхааруулав.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ