Нийслэлийн Прокурорын газар 85 нас хүрнэ

Нийслэлийн Прокурорын газар маргааш 85 нас хүрнэ. Анх 1930 онд БНМАУ-ын 6 дугаар Их хурлаас прокурорын байгууллагыг төв орон нутагт байгуулж, эрх хэмжээг тогтоох шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 8 тоот тушаал гарч, Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн байгуулж байжээ.
Нэг прокурор, гурван мөрдөн байцаагч, нэг нарийн бичгийн дарга, бүгд таван хүний орон тоотой ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш Нийслэлийн прокурорын газар хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулж 1993 оноос Улаанбаатар хотын прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газар болгон өөрчилсөн юм.
Одоо нийслэлийн хэмжээнд Нийслэлийн прокурорын газраас гадна Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрууд ажиллаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ