Б.Одончимэг аваргын, таван бөх хүрлийн төлөө барилдана

img

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр дэвжээнд гарч хүч үзсэн манай зурган бөх медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, эзэн орны бөх Елена Перепелкинатай "Алтан Гран при"-н аваргын төлөө барилдахаар шалгарлаа.


Мөн Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, спортын мастер Б.Мөнхтуяа нар энэ жингийн хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. 55 кг-ын жинд барилдсан манай тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэ, ОХУ-ын бөх Алина Казымоватай хүрэл медалийн төлөө барилдана.

 

Харин спортын мастер П.Шинэхүү хүрэл медалийн төлөө оросын бөх Виктория Шульгинатай өрсөлдөхөөр боллоо.  Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө оросын бөх Виктория Фроловатай барилдахаар шалгарлаа. 

 

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ. Тэмцээнийг http://wrestrus.ru/news/Novosti_turnirov/gran_pri_ivan_yarigin_2016/on_line_videotransljacija_gran_pri_ivan_jarigiin_2016 линкээр шууд үзнэ үү.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Amjilt husie.
2016-01-31