20 мянган цагаачийг нутаг буцаана

img

 

Финлянд улсын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн онд тус улсад хүрэлцэн ирсэн 20 мянган цагаачийг нуцаг буцахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус улсын  Дотоод хэргийн сайд Пайви Нерг “Финлянд өнгөрсөн онд 32 мянган цагаачийг  хүлээн авч, 3/1-т нь орогнол олгосон. Бид аль болох эмэгтэйчүүд, хүүхдүүдэл орогнол олгохоор ажиллаж байна. Бичиг баримтны зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байсан дүрвэгсдийг хүлээн авахгүй” гэж мэдэгджээ.

 

Орогнол олгохоос татгалзсан Сири, Афганистан, Сомалийн иргэдийг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нутаг буцаахаар болжээ. Харин  Ирак болон Ливийн иргэдийг ирэх гуравдугаар сараас эхлэн буцаах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ