Нийслэлийн даншиг наадмын тухай мэдээлнэ

Хууль зүйн үндэсний хүрээлэнд
09.00 "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил" онол практикийн хурал болно.
Төрийн ордонд
10.00 цаг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.
Хангарьд ордны 14 давхарт
10.00 цагт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ “Даншиг наадам”-ыг зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцоно. Даншиг наадмыг хэзээ, хэрхэн зохион байгуулах, бөхийн бай шагнал, цол олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд
11.00 цагт Дэлхийн долоон ноён оргилын нэг Аконкагуад авирсан гавьяат тамирчин Б.Гангаамаа аяллынхаа талаар мэдээлэл хийнэ.
“Хүннү малл” цогцолборын 2 давхарт
14.00 цагт СГЗ С.Цацралтын "Монгол орон - Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ