Зика вирусээс өөрийгөө хамгаалцгаая

img

Латин Америкийн орнуудад шумуулаас хүнд халдаж, ургийн тархины хөгжлийг зогсоодог аюулт зика гэх вирус дэгдээд байна. Уг вирусын халдвар авсан байх магадлалтай 3-4 сая иргэн амьдарч буйг ДЭМБ-аас сануулсан. Тэгвэл уг вирусын халдварын гол тээгч болох шумуулаас хэрхэн өөрийгөө хамгаалах аргаас “www.wikihow.com” мэдээллээ. Зика вирус дэлхийн 25 оронд бүртгэгдээд байна.. Тус сайт аялал болон ажил хэргийн улмаас вирусын халдвар бүртгэгдээд буй орнуудад зорчих гэж буй иргэдэд зориулсан байна.

 

Алхам №1

 

 

Зика вирус шумуулаас хүнд халддаг. Харин хүнээс хүнд халддаггүй байна. Халдвар авахгүй тулд та шумуулаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тиймээс ялаа болон шумуулын алуур  худалдан авах хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Унтах болон гадуур гарахдаа шумуулын эсрэг тосыг биедээ түрх.

 

Алхам №3

 

 

Тосноос гадна шумуулаас хамгаалах шүршэгч хэрэглэх.

 

Алхам №4

 

 

Латин Америкийн орнууд хэдий халуун уур амьсгалтай ч та өөрийнхөө төлөө гадуур гарахдаа өмд, цамц өмсөөрэй.

 

Алхам №5

 

 

Цонхондоо шумуул орохоос сэргийлэх тор хийх.

 

Алхам №6

 

 

Цонхоо хааж хонох.

 

Алхам №7

 

 

Таримал цэцэг зэргийг гэрээсээ гаргаж, лаа асаах.

 

Алхам №8

 

 

Тавганд аяга угаагч хийгээд, хаалга болон цонхны өмнө байршуул.

 

Алхам №9

 

 

Шавьжнаас хамгаалах лед гэрлийг хаалга болон цонхныхоо өмнө байршуулах.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ