”Өргөө-2”-ын 00-д хүүхдүүд газ үнэрлэж байжээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны "Өргөө-2" кино театрын бие засах газарт хүүхдүүд газ үнэрлэж байжээ.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд суух хаягтай 14 настай, эрэгтэй А, мөн дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 14 настай, эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байсныг дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ