Мастерс лигийн тамирчид ахмадуудаа хүндэтгэлээ

img

Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёрдахь жилдээ зохион байгуулж буй Мастерс лигийн тэмцээний ээлжит тоглолтууд өнгөрөгч ням гарагт боллоо.

 

Тэмцээнд оролцогч багууд тоглолтын үеэр үе үеийн ахмад тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв. Монгол түмний уламлжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ийнхүү ахмад сагсчидаа хүндэтгэжээ. 

 

Тоглолтын тухай танилцуулахад, Мастерс лигийн тав дахь долоо хоногийн салхыг хагалж, анх удаагаа тэмцээнд оролцож байгаа хоёр баг болох "Нью Констаркшн",  "Гэгээн хангай" багууд тоглож 109-54 харьцаатай "Нью Констракшн" баг тэмцээний гурав дахь хожлоо байгуулжээ. Тэгвэл "Бизнесийн чөтгөрүүд", "Русские Колбасы" компанийн "Хурд" багуудын тоглолтод 82-69 харьцаатай "Чөтгөрүүд баг" илүүрхэн тоглосон байна. СМ Мастерс Тамир 24 оноогоор багаа тэргүүлэн хожилд хүргэсэн юм.

 

Мөн "Хөвсгөл Нэг Үе", "Монхаус" багууд хуваарийн дагуу тоглосон. Дөрвөн үе тэнцүү өрнөсөн өрсөлдөөн 90-75 харьцаатай "Хөвсгөл Нэг Үе" багийн ялалтаар өндөрлөсөн байна. ОХУМ Ж.Майбаяр 34 оноо 10 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн юм. Сүүлийн тоглолт хуучны Генералууд буюу "Хобби клуб", "Алтайн Бүргэдүүд"-ийн хооронд болж 70-66 харьцаатай Бүргэдүүд тэмцээний гуравдахь хожлоо авснаар дууссан юм.

Ингэснээр таван долоо хоногийн дараах байдлаар лигийг "Хөвсгөл Нэг Үе", "Алтайн Бүргэдүүд", баг дөрвөн хожилтой тэргүүлж эхэллээ. "1+11" багийн хувьд энэ долоо хоногт тоглолтгүй өнжсөн бөгөөд гурван хожил нэг хожигдолтой удаах байранд явж байгаа юм. Есөн багийн өрсөлдөөнөөс дөрөв нь плейоффт үлдэж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болох юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ