Роналдо хет-трик хийлээ

Реал Мадрид "Сантьяго Бернабеу" цэнгэлдэхэд явагдсан тоглолтод эзэн баг өрсөлдөгчөө 6-0 харьцаатай буулгаж авсанаар Лигийн хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
Тоглолтын 7 дахь минутад Бензема тоглолтын эхний гоолыг оруулсан. Харин тоглолтын 12, 45, 82 дахь минутад Роналдо хет-трик хийж, 19 гоолтой болсноор Суарестай энэ зэрэгцэж ирлээ. Мөн энэ тоглолтын 16 дахь минутад Хамес Родригес нэгийг нэмсэн бол 86 дахь минутад зочдоос Дуарте өөрийнхөө хаалганд гоол оруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ