Орост халдлага үйлдэхээр төлөвлөж байна

ОХУ-ын Терроризмын эсрэг Үндэсний хорооны тэргүүний зөвлөх Андрей Пржездомский “РИА Нововсти” агентлагт “Иракийн хэт дарвагч “Халифын вант улс” бүлэглэл Орос болон барууны орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна. Тэд уг халдлагад эртнээс бэлдэж эхэлсэн бөгөөд Каваз гаралтай хүмүүсийг хилийн чанддахь халдлагад оролцуулахаар төлөвлөж байгаа” гэж хэлжээ.
Чечень болон Кавказ гаралтай 18-35 насны 700 гаруй залуус тус бүлэглэлд элссэн болохыг Оросын тагнуулын байгууллагаас мэдээлсэн мэдээллээ.
Тус бүлэглэл шинэ оны өмнө Москва, Вашингтон, Нью Йорк, Лондон хотноо Парисын халдлага шиг халдлага үйлдэхээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Уг сүрдүүлгээс болж Москва хотын удирдлагууд зул сарын баяраар Улаан талбайг хаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ