Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ

img

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр “Манай бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийв. АН-ын дарга З.Энхболд намын дотоод асуудлаар мэдээлэл хийсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн 6 сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Ойрын хугацаанд шатахууны ОХУ-аас зээлээр авах, бонд босгох болсноо мэдэгдсэн. Мөн хүүхдийн мөнгийг олгох асуудал саадгүй болсныг дурдсан” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаяр томилогдох гэж байгаа яриа гарсан. Энэ талаар тодруулахад уг асуудлыг хэлэлцээгүй хэмээн мэдээлсэн юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхбаяр:
Шийлэгдамба миний тухай унэн дур терхийн бодит байдлаар ярилаа ,би албан тушаал алдар нэрэнд дуртай,авилгад дуртай,хуний месеер чигчий хуруу шиг болсоон монгол тэнэгууд намайг дэмжээрэй
2016-02-01
bold:
zeelend durtai said
2016-02-01
Зочин:
Та нар Энхбаярыг шадар сайд болгоно гэсэн бол болгох ёстой.
2016-02-01