Нийслэлийн даншигт 3.2 тэрбум төгрөг зарцуулна

img

 

НИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадмыг өнгөрсөн онд зохион байгуулсан. Тэгвэл уг наадмыг энэ оны наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Гандантэгчилэн хийдийн лам Х.Бямбажав нар мэдээлэл хийлээ.

 

Энэ жилийн наадмын үеэр Чингисийн талбайд 500 лам хуварга, сүсэгтэн олонд зориулан ном хурах юм байна. Мөн 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд тоглохоор болжээ. Түүнчлэн “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник мюзиклийг Чингисийн талбайд тоглохоос гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад, голч нарын тэмцээн балин, тосон урлалын тэмцээн зохиохоор төлөвлөсөн байна.

 

Хүй долоон худагт хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын тэмцээн уламжлал ёсоор зохиогдоно. Бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулах аж. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж арслан цол авсан бөх энэ жилийн наадамд түрүүлбэл аварга цол авч 60 сая төгрөгөөр шагнагдах юм байна. Наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах аж. Тухайлбал, даншгийн начин 15 сая, чимэгтэй начин 20 сая, даншгийн заан 25 сая, чимэгтэй заан 30 сая, даншгийн арслан 50 сая төгрөгийн шагналтай байх аж.

 

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун

 

-Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 дахь жилийнхээ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийн хүрээнд бид өнгөрсөн жил соёл урлаг, спортын 30 гаруй арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд Улаанбаатар хотыг зорин ирж буй жуулчдын тоо 3-6 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Нийтдээ нийслэлийн төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нааштай үр дүн гарч байгаа. Мөн дэлхийд аялж болох 16 орны нэгээр Монгол нэрлэгдсэн. Үүнээс хийгдсэн ажлын үр дүнг харж болохоор байна. Хөтөлбөрийг бид сайн хэрэгжүүлж чадах юм бол бүс нутгийнхаа аялал жуулчлалын асуудлаа шийдэхэд ойрхон байна. Өнгөрсөн жилийг харгалзан үзэж энэ ажлыг эрт эхлэх нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Учир нь иргэд зуны амралтаа зохицуулах, гадаадын найз, түнш нараа урих зэрэг ажлыг төлөвлөх болов уу гэж үзэж 2016 онд хэрэгжүүлэх ажлыг ил захидал хэлбэрээр нийслэлчүүддээ тарааж эхлэх гэж байна. Даншиг наадмын дараа өдөр буюу наймдугаар сарын 8-нд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болно. Үүгээр хотуудын ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын арга хэмжээг Даншиг наадамтай холбож хийх юм.

 

Гандантэгчилэн хийдийн лам Х.Бямбажав

 

-IV богд Жавзандамбын санаачилга зарлигаар хүрээний их хамба ламын зохиосон номын дагуу дэглэж 1811 онд Хүрээ цам анх гарч ирсэн байдаг. Үүнээс хойш 1937 он хүртэл тасралтгүй хөгжсөн. Гэвч их хэлмэгдүүлэлтийн үе болж Хүрээ цам олон жил тасарсан. 1999 онд Гандантэгчилэн хийд сэргээсэн ч үүнээс хойш дахин сэргээж хүч хүрэхгүй байсаар 2015 онд дахин сэргээсэн сайхан үйл явдал болсон. Шашин соёлынхоо уламжлалыг бид ном ёсных нь дагуу сэргээж чадсан гэж бодож байна.

 

НИТХ-аас баталсан шийдвэрийн дагуу өнгөрсөн жил 3.2 тэрбум төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан байна. Энэ жилийн төсөв мөн адил батлагджээ. Нийслэлийн жилийн төсвөөс уг хөтөлбөрт 5 хүртэлх хувийг зарцуулах бололцоотой байдаг аж. Даншиг наадамд зарцуулах 3.2 тэрбум төгрөг дээрх хувьд хүрэхгүй өртөг гэдгийг албаныхан хэлж байлаа. Үүнээс Даншиг наадамд 500 орчим сая төгрөг зарцуулах аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гадаад дотоодын хэр их жуулчид ирэх вэ? Хэдэн төгрөгийн орлого хотод болон ААН, хувь хүмүүст орох вэ? Энэ орлогоор гарсан зардлаа хаах уу??? Даншиг гэдэг шарын шашны баяр биш үү? Шашны сүм хийдүүдэд сүсэгтэн олон асар их хандив өргөдөг. Тиймээс энэ наадмын гол зардлыг ард иргэдийн татвараас бус сүм хийдээс гаргавал зохилтой.
2016-02-02
Irgen:
Naadam bol MAN-iinh, Danshig bol AN-iinh
2016-02-02
bats:
Unsen tolgoit ideh uuhdaa sain daa talii ni uuruu zalgina da harj l baigaarai
2016-02-01
Зочин:
Цагаандаа гарчээ хэлж зарлаж байгаад идэж уудаг болжээ
2016-02-01
Зочин:
Энэ их татвар аваад байсан ингэх гэж байсан юм байна ууний цаана янз бурийн аргаар жишээ нь наадамын талбай засах, урдагын тоглолт , баярын бичиг цаас гэх мэт монго угаах мянгар арга байдаг
2016-02-01
Зочин:
Тов ази гээч банк байгуулж ард тумнээс хэдэн тэрбумыг хадагламж нэрээр аваад банк нь дампуурч ор сураггуй алга болсон хун хаанаас гарч ирээд даншиг наадам нэрээр луйвар хийж эхэллээ
2016-02-01
Зочин:
За Цагаан толгойт БАТYYЛ тэргуутэй, нийслэлийн дарга ноедууд нийслэлийн татвар нэрээр ард тумний кармаруу гараа дурж эхэлсэн нь тун саяхан! Yуний учир нь энэ мэтээр найр наадам зохиож, тэр нэрийнхээ дор тесев херенге идэж уух, зугаалж тансаглахад оршиж байгаа юм байналдаа!!! Ард тумэн талхны менге олох гэж зовж, хелс хучээ шавхан зутгэж олсон хэдэн халтар тегрегнийхее хэсгийг нийслэлийн татвар нэрээр луйвардуулж, луйвардсан менгеерее НИЙСЛЭЛИЙН ДАНШИГ нэрээр баярлан цэнгэх юм байжлдээ! Монголд элдэв нэртэй баяр, наадам зохиож зугаацах юм байналдаа!
2016-02-01
зочин:
даншиг нь ч яахав болдог л байж бай шагнал нь ямар өндөр юм бэ, улс орны эдийн засаг хүндхэн байгаа биш үү? нийслэлд орон гэргүй хоол хүнс муухан балчир үрс байгаа биш үү?
2016-02-01
Гөлөг:
Ёстой солиорох юм аа! Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдээд байхад шүү! Мөнгө идэх өөр арга энэ новш, хогийн тантангуудад байхгүй юм байх! Утаа багасгана, ногоон уут, утаагүй зуух, авто зах....г.м. ард түмний мөнгийг үнэн их гударлаа. Ёстой задах шинжгүй бирдүүд юмаа.
2016-02-01
иргэн:
улс орон мөнгөггүй яая гэж байхад өөрсдийнхөө цуслах мөнгөө аль хэдийнээ батлуулаад авчих юмаа.Хотын Салга Амбан Үүлийг Халзан хужаа Баттулгатай нь хамт зайлуулахгүй бол өөрсдөө л баяжаад дууслаа
2016-02-01