Ромчууд хэт даврагчдыг эсэргүүцэв

img

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч буй АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэлд багтах 23 орны төлөөлөгчид Италийн нийслэл Ром хотноо чуулж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцож байна.

 

Уг чуулга уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцохоор хүрэлцэн иржээ.

 

Тэгвэл уулзалт явагдаж буй зочид буудлаас холгүй олон иргэн “Халифын вант улс” бүлэглэлийн террорист үйлдлийг буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид “эвслийн цэргийн ажиллагааг үр дүнгүй болж байна” хэмээн буруутгажээ. Энэхүү жагсаалд ойролцоогоор 1000 орчим нэгдсэн байна. Иргэд тус бүлэглэлийн далбааг шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Уг үйл явдал хэт даврагчдыг дургүйг хүргэж, террорист халдлага үйлдэх сэдэл төрүүлж магадгүй хэмээн Ромын эрх баригчид сэрэмжилж, жагсагчдыг хүчээр тараажээ.

 

Ром хотноо болж буй эвслийн хурлаар хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа болон цэргийн ажиллагаанд ашиглах төсвийн талаар хэлэлцэх гэнэ. Эвслийн тэргүүлэгч АНУ уг бүлэглэлийн эсрэг энэ онд хамгийн багадаа долоон сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны цэргийн ажиллагаанд эвсэл 3.5 сая ам.долларыг зарцуулсан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ