476 жолооч оноогоо хасуулжээ

img

 

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замын цагдаагий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Журам мөрдөгдөж эхэлсэн эхний өдрийн 09.30 минутын байдлаар 476 жолооч оноогоо хасуулжээ. Үүний 400 тохиолдол нь 1 оноо, 74 тохиолдол 2 оноо, 2 тохиолдолд 3 оноо хассан тухай Замын цагдаагийн газрын, цагдаагийн хошууч Ж.Энхбат мэдээллэв. Тэрбээр “Оноог хасахдаа бүх хуулийн заалтаар хасахаар журамлагдаагүй. Хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний 7 тохиолдолд 1 оноо хасагдана. Мөн 7 тохиолдолд 2 оноо, үлдсэн 3 тохиолдолд 3-5 оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх,  хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд 10 оноо шууд 0 болохоор журам батлагдсан. Нэг жилд 50 түүнээс дээш торгуулсан хүмүүс ч байдаг. Эдгээр жолоочид нэгдсэн арга хэмжээ авч торгууль ногдуулсан ч   нөлөө үзүүлэхгүй байгаа учраас илүү хариуцлагатай байлгах үүднээс онооны журам тооцож эхэлсэн” хэмээв.

 

10 оноо дуусгавар болж, жолоодох эрхгүй болсон тохиолдолд журамд заасны дагуу 2 цагийн сургалтанд хамрагдана. Үүний дараа замын хөдөлгөөний хууль дүрмийн зохих шалгалтыг өгөөд тэнцсэн тохиолдолд 10 оноог буцаан сэргээж олгох юм. Шалгалтыг жолоочийн үнэмлэх олгох шалгалттай адил хэлбэрээр авах бөгөөд одоогоор шалгалт өгөхөд төлбөр төлөх эсэх асуудал тодорхой шийдэгдээгүй байгаа гэнэ.

 

Харин жолооч хэдэн оноотой байгаа тухай мэдээллээ онлайн болон цахим хэлбэрээр авах боломж, нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа жолооч нарын мэдээлэл цагдаагийн албан хаагчдын шалгах төхөөрөмжин дээр харагдах юм байна. Цаашдаа оноогоо хасуулсан иргэний утсанд нь мэдээлэл очих байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээллээ.

 

Дэлхийн улс орон болгон жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлдэг аж. Эдгээр орны туршлагаас харахад зам тээврийн осол, согтуу жолоочийн тоо буурсан үзүүлэлт байдаг байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Torgoh hasah gehee l urdaa barihiin ehleed hun torguulahgui bh nuhtsuluu burduuldegiin shudarga turtei uls oron. Zamiin temdeg temdgelgee bhgui. Ihenh zaminh n tsagaan shar demdeg n haragdagui tasarhai urgeljilseng n medeh argagui. Dulguun nuurin uulzvar baruunaas zuun chgeeree garaad urlan hotgon ruu oroh hesegt shar zuraas n tasarhaagui. Tgd 1r egneegeer zorchison boloh uu. Huneee boddog gazar ehleed hun zurchil gargahgui bh buh bololtsoog n hangadag ym. Daraa n harin hder ch torgoson gomdolgui.
2016-02-03
po:
shiitge nl mongo onoo 2 bolhoor dawhardaad bga ym bish vvv
2016-02-02
иргэн:
16 75 УБҮ маркийн хар өнгийн суудлын Япон автомашин өнөөдөр өдөр Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцыг урсгал сөрөөд гараад ирсэн болж байгаа юм уу. Арай л байна лээ
2016-02-02